Септик бохир усны сав, Атмор брэнд
Бэлэн байхгүй
Бохир ус цэвэршүүлэх септик системд ашиглагдаг септик сав/танкийг Монгол улсын эрс тэс уур амьсгалд зориулж хөлдөлтийн түвшиний доор булж даац авах чадамжтай, хаягдал гялгар уутыг дахин боловсруулан үйлдвэрлэж байна.
2003 оноос хойш бетон, шилэн хуванцар, төмөр зэрэг материалаар үйлдвэрлэсний эцэст 2016 оноос хойш хаягдал гялгар уут болон элс зэрэг түүхий эдийг ашиглан хөрсөнд зэврэхгүй ашиглалтын хугацаа өндөр бүтээгдэхүүнийг Монгол инженерийн ур ухаан, туршлага дээр үндэслэн бүтээв.
Та манай септик танкийг ашигласнаар жилдээ 60-100 тонн орчим хаягдал гялгар уутыг дахин боловсруулахад хувь нэмэр оруулах юм.
Септик танк нь дараах үзүүлэлтүүдтэй:
- Хэмжээнээс хамаарч 2-3 тасалгаатай
- 4 улирал ашиглана
- Цахилгаан ашиглахгүй тул цэвэршүүлэх ажиллагаа доголдох, хөлдөх эрсдэлгүй
- Хөлдөлтийн түвшиний доор булах буюу 3 метрээс доош хөрсний ачаалал авна. 50КН хүч даац авна.
- 100% битүүмжлэлтэй тул анаэробик бактер үржих нөхцөлийг хангана
- Бетоноос 5 дахин хөнгөн тул суурилуулахад хялбар
Хөрсний бохирдолгүй Монголын төлөө хамтдаа зүтгье!
Тайлбар: Хяналтын худгийн сет нь септик танктай ижил материалаар хийгдсэн худгийн бугуйвчууд, таг, таггий шилжвэрээр бүрдэнэ. Улаанбаатар хот доторх хүргэлт үнэгүй. Шугам хоолойн төлөвлөлт, шүүрүүлэх талбайн хэмжээ зэргийг мэргэжлийн байгууллагаар зураг гаргуулж хийлгэхийг зөвлөж байна.
- Байгаль орчинд ээлтэй, Монгол инженерийн ур ухаанаар зохион бүтээгдсэн.
- Их хэмжээний гялгар уут ашиглаж үйлдвэрлэдэг тул хаягдал дахин боловсруулсан ногоон технологи
- Монголын нөхцөлд тохируулж септик системийн бүрэн вакуум (Битүү) орчиныг бүрдүүлнэ.
- Савны гадна загвар нь "Биржгэр" хийцтэй тул хөрсний даралтыг хуваарилж даац авах чадварыг маш өндөр төвшинд аваачиж байгаа. 45КН хүртэлх цагирагийн даралтыг тэсвэрлэнэ.
- Дотроо 2 тасалгаатай тул септик системийн механик цэвэрлэгээ хийх функцыг бүрдүүлнэ.
Септик танкны техникийн ном
https://acrobat.adobe.com/link/review?uri=urn:aaid:scds:US:86f0b71e-2add-3ecf-af53-53c8f43a53ef
Стандартын нийцлэлийн бичиг баримт:
https://acrobat.adobe.com/link/review?uri=urn:aaid:scds:US:3191b62b-2ca2-31e2-b985-3c10867d54a6
Оюуны өмч/Патент:
https://acrobat.adobe.com/link/track?uri=urn:aaid:scds:US:3729905c-0795-356a-9f3b-5589b43257e9
Септик систем танилцуулга:
https://acrobat.adobe.com/link/track?uri=urn:aaid:scds:US:17f17e04-ec78-3247-a098-2b3085a4198f